Сайн байцгаана уу? За ямар сүртэй мэндчилж байна аа гэж үү? Харин тиймээ, гэхдээ 3 жил 9 сарын дараа гэнэт мэндчилж байна гэхэд харин ч даруухан мэндчилгээ байгаа биз дээ? ккк. Би анх энэ блогийг 2011 оны 02 сард нээж 2012 оны 04 сар хүртэл идэвхитэй хөтөлдөг байжээ. Гэтэл надад фэйсбүүк, твиттер, инстеграм гэх мэт олон сошел сайтууд байхад би гэж нэг хүн ингээд хүн сонирлоо юу гэмээр нэг блог ажиллуулах хэрэг байна уу гэсэн ёрын бодол орж ирсэн өдрөөс эхлэн ганц ч мэдээ хийлгүй блогоо орхин бусад зүйлд цаг заваа зориулж эхэлвээ. Эхлэх хэцүү, дуусгах амархан хойно доо. Харин саяхан хэд хоногийн өмнө интернэт ухаад ухаад сүүлдээ хийх юм олдохгүй болохоор нь блогруу ороод хальт шагайтал бас ч чамалхааргүй хэдэн хүн үзсэн хандалттай, линк нь ажиллахаа больж навсайсан ч бас ч үгүй аятайхан мэдээ мэдээлэлтэй хөөрхөн блог байжээ гэж дурсамж сэргэн ажиллахгүй линкүүдээ устгаж цэвэрлэлээ. Харин өнөөдрөөс эхлэн хүн үздэг ч бай үздэггүй ч бай, ханддаг ч бай, ханддаггүй ч бай энэ чинь миний л хобби, миний л интернэт дахь орон зай шүү дээ гэсэн бодол гүнзгий төрж блогтоо өөрт таалагдсан мэдээ мэдээллүүдээ хийж байхаар шийдлээ. Электро хөгжмийн хэмнэлийг хамт мэдэрхийг хүссэн үедээ та миний блогоор зочлоорой. Хэнд ч хэзээ ч үргэлж нээлттэй байх миний хөгжмийн ертөнц. Баярлалаа.
Saturday, November 22, 2014
Мангар сүртэйгээр САЙН БАЙНА УУ ??? гэж

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Сэтгэгдэлээ үлдээсэн танд баярлалаа